"Дундговьд төвлөрцгөөе" аялал жуулчлалын анхдугаар форум болно

🕔 2022/03/01 17:06

 

 

Дундговь аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Малчин ТВ зэрэг байгууллагуудтай хамтран "LET`S FOCUS ON DUNDGOBI" аялал жуулчлалын анхдугаар форумыг 3 дугаар сарын 5, 6-нд зохион байгуулах гэж байна.

Тус аймгийн аялал жуулчлалын салбар, түүнийг дагалдах үйлчилгээг хөгжүүлэх зорилготой энэхүү форумыг зохион байгуулснаар энэ салбарын цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж, шинэ түвшинд гаргах ач холбогдолтой юм.

 

Аймаг орон нутгаа сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг ийнхүү танилцуулснаар тус салбарт хөрөнгө оруулагчдыг татах, орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагуудыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах боломж бүрдэх ажээ.



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!