Жорлонгийн хувьсгалыг цуцалтгүй хийх хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов

🕔 2017/11/28 10:01
 
 Жорлонгийн хувьсгалыг цуцалтгүй хийх хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ЕНБД, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан аялал жуулчлалын салбрын "Жорлонгийн хувьсгал"-ын ажил үр дүнд хүрсэн явдалд холбогдуулан чухал заавар өгөв. Тэрээр: Хоёр жилийн турш аялал жуулчлалын салбар "Жорлонгийн хувьсгал"-ыг цуцалтгүй ахиулж, үнэнхүү чайрмайн ажиллаж, бодит асуудлыг шийдэх ажлын байр суурь, суртлыг харууллаа. Аялал жуулчлал бол шинээр хөгжиж буй ажил төрөл, "Жорлонгийн хувьсгал"-ыг хийсэн шигээр төрөл бүрийн ажлаа сайтар хийж, аялал жуулчлалын ажил үйлсийг ихээр хөгжүүлэх хэрэгтэй гэж онцлов.

Жорлонгийн асуудал бол жижиг хэрэг биш, хот хөдөөгийн соёлч боловсон байдлын чухал тал мөн. Жуулчлалын бүс, хот сууринд төдийгүй, хөдөө тосгонд ч энэ хувьсгалыг өрнүүлж, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодит ажил болгон ахиулж, ард олны амьдралын чанарын доголдол болж буй энэ асуудлыг заавал шийдэх хэрэгтэй гэж Ши Жиньпин тэмдэглэв.

2015 оны 4-р сард Ши Жиньпин "Жорлонгийн хувьсгал"-тай холбогдуулан чухал заавар өгч, энэ бол аялал жуулчлалын  чанарыг дээшлүүлэх бодит арга хэмжээ мөн хэмээн онцолж байлаа. 

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!