БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ЦАГААН СУВАРГАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООНО

🕔 2019/01/18 10:51
Сүүлийн жилүүдэд Цагаан суваргад очдог жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь эндхийн байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул аймаг, сумын холбогдох байгууллагууд энэ бүс нутгийн аялал жуулчлалын үйл ажиллагаанд хяналт тогтоох шаардлагатай болсон билээ.
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Дэл уулын гайхамшиг" ТББ-тай хамтран "Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааны зохион байгуулалт, байгаль орчны хамгаалалт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 15-нд Дундговь аймгийн төвд хийв.
Уулзалтад аймаг, сумын холбогдох албан тушаалтнууд, аймгийн аялал жуулчлалын холбоод, төрийн бус байгууллага, жуулчны баазуудын төлөөлөл оролцов.
Уулзалтаар Цагаан суваргад аялал жуулчлалын хязгаарлалтын бүс тогтоох, жуулчдаас хураамж авч байгаль хамгаалал, орчны тохижилтод зарцуулах, жуулчны бааз, гэр буудлаас гадуур хонож буй жуулчдын түр буудаллах нэгдсэн цэг байгуулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, эко нойл бий болгох, хог хаягдлыг шийдэх, машины түр зогсоолтой болгох, зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаа, байгаль орчны хамгааллын талаар олон асуудал хөндөгдөж тэдгээрийг холбогдох хууль тогтоомж,тогтсон жишгийн дагуу шийдвэрлэхээр болж ажлын хэсэг байгуулжээ.
Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт байгаа аялал жуулчлалын бүсүүдэд жуулчин хүлээн авах "Гэр буудал ажиллуулах журам”-ын төслийн эхний хэлэлцүүлэг хийгдэв.
Дэл уулын аялал жуулчлал, түүх соёлын дурсгал болон байгаль орчны хамгаалалтын талаар тусад нь хэлэлцэхээр болсон байна.
Б.Батмөнх

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ЦАГААН СУВАРГАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООНО

 

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ЦАГААН СУВАРГАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООНО

 

БИЧЭЭЧИЙН БАТМӨНХ: ЦАГААН СУВАРГАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООНО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!