Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн болно

🕔 2017/01/30 17:03

 

Байгалт орчин аялал, жуулчлалын газраас Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын зөвлөгөөнийг 02 дугаар сарын 17 өдөр зохион байгуулна. Зөвлөгөөнийг "Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”, "Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн бодлого стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн байгууллагын уялдааг хангах, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн аялал жуулчлалын холбооний үйл ажиллагааг идэвхижүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор зохион байгуулах аж. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал, хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, жуулчлын бааз, зочид буудлын төлөөллүүд оролцох юм.

эх сурвалж: http://dundgovi.gov.mn/mn/index.php?pid=77&nid=8466
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!