Аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав

🕔 2022/02/22 17:17

 

 

Аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав

 

2022 онд Дундговь аймагт болох аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааны цаглабарыг аймгийн БОАЖГ-аас танилцуулав. Тус аймагт 6 дугаар сарын 24-25-нд "Сэтгэшгүй оддын чуулган”, 7 дугаар сарын 29-30-нд "Морьтой монгол” аялал, 9 дүгээр сарын 10-11-нд "Айраг, найргийн наадам”, "12 дугаар сарын 3-4-нд "Их говийн тэмээн соёлын наадам”-ыг зохион байгуулах ажээ.

Сүүлийн 2 жил "Ковид-19" цар тахлын улмаас аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй өнжсөн бол энэ жил дээрх дөрвөн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

"Сэтгэшгүй оддын чуулган” нэгдсэн үйл ажиллагаа нь Цагаан суваргын "Говь кравансерей”-д болох ба энэ үеэр од таних, дурандах ажлыг зохион байгуулах бол "Их говийн тэмээн соёлын наадам” Хулд суманд болно.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!