Дундговь аймагт ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөг олгожээ

🕔 2022/02/08 15:17

 

 

Дундговь аймагт ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөг олгожээ

 

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өнгөрсөн оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад 1,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан "Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Цэцэгбаярын Сэвжиджалмаа, "Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Батбуянгийн Одончимэг нарт өргөмжлөл, 1,000,000 төгрөгийг гардууллаа.

Ц.Сэвжиджалмаа, Б.Одончимэг нар Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр курст суралцаж байгаа юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, "Чадварлаг боловсон хүчин болж, төрөлх нутагтаа ирж ажиллан, нутаг орныхоо хөгжилд гар бие оролцохыг хүсье” хэмээв.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!