Г.БАТБААТАРЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ГАРАМГАЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

🕔 2019/01/04 13:38
АНУ-ын Нью Жерси мужид төвтэй Education Testing Service(ETS)-ийн Монгол дахь албан ёсны түнш "Сантис” боловсролын төв, Англи хэлний хөтөлбөрийг магадлан итгэмжлэх холбоо (CELPA)-гоор дамжуулан зохион байгуулсан "TOEFL Junior” шалгалтанд Дундговь аймгийн уугуул Гүнчингийн Батбаатарын удирддаг Орхон аймгийн "ЦАЙХУН-ГЭГЭЭ” сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Энэ шалгалтанд 600 аас дээш оноо авсан хүүхдийг "TOEFL Junior” шалгалтанд тэнцсэн гэж үздэг ба дээд оноо 900 юм байна
Монгол сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд баталгаажуулан, сурах хүсэл зоригийг нь улам бадраах зорилготой энэ удаагийн шалгалтанд "ЦАЙХУН-ГЭГЭЭ” сургуулийн 9а ангийн сурагч А.Эрдэнэбаяр 880 оноо, 8а ангийн сурагч Д.Хүслэн 845 оноо авч 5-р зэрэг, 11а ангийн сурагч А.Азжаргал 835 оноо, А,Маргад-Эрдэнэ 815 оноо авч 4-р зэрэг, 10а ангийн сурагч Ц.Солонго 735 оноо авч 3-р зэрэг, 9а ангийн сурагч О.Эрмүүн, 10а ангийн сурагч А.Энхжин нар 710 оноо авч 2-р зэргийн болзол хангасан тухай сургуулийн захирал Гүнчингийн Батбаатар мэдээлжээ. Монголын боловсролын салбарт  амжилт гаргаж байгаа Г.Батбаатартаа Дундговьчууд баяр хүргэж байна.

Г.БАТБААТАРЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ГАРАМГАЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Г.БАТБААТАРЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД ГАРАМГАЙ АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!