"Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ

🕔 2021/09/30 17:25

 

"Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ

 


Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн шинэ барилгын суурь тавих үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр боллоо. Сургуулийн хуучин барилгыг бууулгаж, суурин дээр нь шинэ барилгын шав тавьжээ.

Тус сургуулийн хуучин барилга 1965 онд барьж, 56 жил ашигласан, аймгийн анхны сургуулийн барилгуудын нэг юм.

960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгын ажлыг улсын төсвийн 10,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Ди Жи"ХХК гүйцэтгэх ба 2021-2022 онд хийж дуусгах аж.

 

2021-2022 оны хичээлийн жилд туссургуульд 36 бүлгийн 945 сурагч суралцаж байгаа ба өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж байгаа талаар сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгээс тодруулахад "сургуулийнхаа бага бүлгийн хичээллэдэг байсан байранд хоёр ээлжээр хичээллэж байгаа, хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!