ЭЕШ-ын нийгмийн тухай хичээлээр хоёр сурагч 800 оноо авчээ

🕔 2021/08/23 17:38

 

 

ЭЕШ-ын нийгмийн тухай хичээлээр хоёр сурагч 800 оноо авчээ

 

2021 оны ЭЕШ-ийн 10 хичээлээр Дундговь аймгаас давхардсан тоогоор 1422 шалгуулагч шалгалт өгч, хоёр сурагч 800 оноогоо бүрэн, 39 сурагч 700-797 оноо авч, "А” үнэлүүлсэн байна.

Тодруулбал, Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн багш Б.Мөнгөнчимэгийн бэлтгэсэн шавь Б.Одончимэг, Цэгц билиг сургуулийн багш Т.Мөнхбатын бэлтгэсэн шавь Ц.Сэвжиджалмаа нар нийгмийн тухай хичээлээр 100% гүйцэтгэлтэй 800 оноо авчээ.

Монгол хэлний хичээлээр 174 хүүхэд шалгуулж, 5 хувь нь "А”, 15 хувь нь "В”, 47 хувь нь "С”, 27 хувь нь "D”, 5,7 хувь нь "F” үнэлэгдсэн байна.

Математикийн хичээлээр хамгийн олон буюу 327 хүүхэд шалгалт өгсөн. Түүнээс 35 хувь "С”, 31 хувь нь"D”, 15,6хувь нь "F” авсан бол дөнгөж 3 хувь нь "А”, 15,6 хувь нь "В” үнэлгээ авчээ.

Англий хэлний хичээлээр 259 хүүхэд шалгуулсны 37 хувь нь "С”, 36,6 хувь нь "D”, 18 хувь нь "F” үнэлгээ авсан бол дөнгөж 1 хүүхэд 776 онооны гүйцэтгэлтэй "А”, 20 хүүхэд "В” үнэлгээ авсан аж.

Монголын түүхийн хичээлээр 13 хүүхэд шалгалт өгч, дээд оноо 657 байгаа бол нэг хүүхэд "F” үнэлгээтэй шалгуулсан.

 

Дээрх хичэлүүдээс гадна орос хэлний хичээлээр нэг, физикийн хичээлээр 137, химийн хичээлээр 103, газарзүйн хичээлээр 23, биологийн хичээлээр 100 сурагч тус тус шалгалт өгч өрсөлдсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!