Оюун ухааны академи Дундговь аймагт салбараа нээв

🕔 2021/12/14 12:32

 

 

Оюун ухааны академи Дундговь аймагт салбараа нээв

 

Оюун ухааны академи Дундговь аймагт салбараа нээж, 12 дугаар сарын 13-нд нээлтээ хийлээ. "Номадс фүүд" ХХК-ны ерөнхий захирал Б.Дамдин санаачлан, хөрөнгө оруулалт хийж, Оюун ухааны академийн салбарыг ийнхүү аймагтаа байгуулсан байна. Нээлтийн ажиллагаанд тус академийг үүсгэн байгуулагч, захирал, оюуны спортын олон улсын шүүгч Хандсүрэнгийн Хатанбаатар оролцож, салбарын "Батламж"-ийг хүлээлгэн өгчээ.

Оюун ухааны академи 2011 онд байгуулагдсанаасаа хойш оюуны спортын 100 гаруй уралдаан тэмцээнд 16000 тамирчныг оролцуулснаас 25 оронд болсон Олон улсын 59 тэмцээнээс 96 цом, 1082 медаль эх орондоо авчирсан юм.

Мөн оюуны спортын нас насны ангиллын төрлүүдээр дэлхийд бүртгэгдсэн 54 удаагийн дээд амжилтын 34-ийг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байгаа аж. Оюун ухааны академийн Дундговь салбарын хувьд багш нараа тус академийн сургалтад хамруулан бэлтгэж,элсэлтээ авч хичээл сургалтаа эхлүүлж байна. Тус академийн захирал Х.Хатанбаатар Дундговь аймагт ажиллахдаа Ерөнхий боловсролын сургуулиуд болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн сургуулийн багш сурагчидтай уулзалт хийж, насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй лекц уншлаа.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!