ДУНДГОВИЙН УУГУУЛ ОЙ ТОГТООЛЫН АЗИЙН МАСТЕР ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

🕔 2018/12/23 22:06
Энэ сарын 20-22-нд Хонконг хотноо 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн баг тамирчид  Хонконгийг зорьжээ. Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчид: Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 - Дэлхийн өсвөрийн аварга/ , ОУИМ М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал, Азийн Мастер Э.Мишээл, Б.Лхагвадорж,Г.Мянганбаяр, Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл,Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдөнө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажиллаж байгаа юм.  Энэхүү баг тамирчдын нэг, Ой тогтоолтын Азийн мастер Г.Мянганбаяр нь Дундговь аймгийн уугуул, тодруулвал, Эпийн засагч Л.Дэмбэрэлсан агсан, Хүний их эмч С.Сумьяа агсан нарын зээ нь юм байна. Юутай ч Дундговь нутгаас Ой тогтоолын ухаанаар дэлхийд гайхагдаж байгаа мастер төржээ. Энэ тухай манай сайт ойрын үед тодорхой мэдээллийг хүргэх болно.
С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН УУГУУЛ ОЙ ТОГТООЛЫН АЗИЙН МАСТЕР  ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!