ДУНДГОВИЙН УУГУУЛ Г.МЯНГАНБАЯР ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН МАСТЕР БОЛЛОО

🕔 2018/12/24 10:27
Энэ сарын 20-22-нд Хонконг хотноо 27 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Тэмцээнд Монгол, ОХУ,БНХАУ, Англи, Япон зэрэг орны шилдэг 260 гаруй тамирчин 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулсан юм. Тус тэмцээнд оролцсон Монголын оюун ухааны академийн баг тамирчид  Хонконгоос эх орондоо мөд ирнэ. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын Их мастер /ОУИМ/ Э.Лхагвадулам /2017 - Дэлхийн өсвөрийн аварга/ , Оолон улсын их мастер М.Уянга, Олон улсын мастер/ОУМ/ Н.Намуундарь, ОУМ С.Марал,  Азийн Мастер Г.Мянганбаяр, Э.Мишээл, Б.Лхагвадорж,  Т.Үжин, Б.Хулан, Г.Солонго, У.Солонго, А.Ялгуун, Б.Гантөмөр, Т.Тэнүүн, Б.Эрмүүнболд, Б.Мөнхтэргэл, Д.Мөнхтүшиг, З.Тэмүүжин, О.Ганжигүүр, А.Одмаа, Ш.Наранбат, Ч.Нарансолонго нар өрсөлдлөө. Монголын багийн дасгалжуулагчаар олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, ОУИМ, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан нар ажилласан юм.  Энэхүү баг тамирчдын нэг Г.Мянганбаяр нь Дэлхийн аваргын энэхүү тэмцээнээс Олон улсын мастер болсон бөгөөд Дундговь аймгийн уугуул, тодруулвал, эдийн засагч Л.Дэмбэрэлсан агсан, Хүний их эмч С.Сумьяа агсан нарын зээ нь юм байна. Юутай ч Дэлхийн аваргын тэмцээнээс Дундговийн уугуул тамирчин  Г.Мянганбаяр Ой тогтоолтын  Олон улсын мастер болжээ. Энэ тухай манай сайт ойрын үед тодорхой мэдээллийг хүргэх болно.
С.ПҮРЭВСҮРЭН

ДУНДГОВИЙН УУГУУЛ Г.МЯНГАНБАЯР ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНЭЭС ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН МАСТЕР БОЛЛОО

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!