Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Тогтохбаатар аймгийн “Хүндэт иргэн” боллоо

🕔 2021/11/04 18:43

 

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Тогтохбаатар аймгийн “Хүндэт иргэн” боллоо

 

Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Тогтохбаатарыг аймгийн "Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнаж, шагналыг Засаг дарга Ц.Мөнхбат өнөөдөр гардууллаа.

Тэрээр эрчим хүч, дулааны чиглэлээр төр, хувийн хэвшилд олон жил ажилласан бөгөөд 1998 оноос "Энерго сервис монтаж" ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд засвар үйлчилгээ, барилга угсралт, технологийн шинэчлэлийн 50 гаруй ажлыг чанар, стандартын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, улс орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмрийг оруулсан аж.

Тэрээр Луус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Дэлгэрцогт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг.

 

Шагнал гардуулах үеэр Ц.Тогтохбаатар "Миний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, аймаг орон нутаг өндрөөр үнэлсэнд туйлын баяртай байна” гээд цаашдаа аймаг орон нутагтаа өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ илэрхийлэв.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!