МУГЖ С.Цогтсайханд Засаг даргын Хүндэт өргөмжлөл олгохоор боллоо

🕔 2017/03/20 13:06

МУГЖ С.Цогтсайханд Засаг даргын Хүндэт өргөмжлөл олгохоор боллоо

 

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Уртын дуучин С.Цогтсайхан  мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн чадварлаг уран бүтээлч.
Түүнийг Монгол ардын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төр засгаас үнэлэн Төрийн дээд шагнал "Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртээсэн.
Тэгвэл Дундговь аймгийн ЗДТГ-аас С.Цогтсайханыг  "Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртсэнд талархал илэрхийлж Аймгийн Засаг даргын "Хүндэт өргөмжлөл” 500,000 төгрөгөөр шагнах тухай шийдвэрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар баталж А/76 тоот захирамж гаргажээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!