ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ АЖИЛДАА ОРЛОО

🕔 2020/12/02 13:02
Дундговь аймгийн Засаг дарга Цагаанхүүгийн Мөнхбат ажлаа хүлээн авч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Засаг даргын бүрэн эрхээ шилжүүлж байгаа О.Бат Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ "Улс орон даяар цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа амаргүй цаг үед Мөнхбат Та аймгийн Засаг даргын хариуцлагатай ажлыг хүлээн авч байна. Манай аймаг дотооддоо корона алдаагүй байгаа аймгийн нэг. Та бүхэнд ажлын амжилт хүсье" гэж онцлон тэмдэглэлээ. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлаа хүлээлгэн өгч байгаа О.Бат-Эрдэнэд цаашдын ажил, амьдралд сайн сайхныг хүсч мөнгөн аягатай цагаан идээ, алд цэнхэр хадаг өргөн барьлаа.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлаа хүлээн авсаны дараа ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцан мөн өдрөө захирамж гарган Эрдэнэдалай сумын Засаг даргаар Б.Лхагвамандалыг, Сайнцагаан сумын Засаг даргаар С.Бат-Оргилыг, Сайхан-Овоо сумын Засаг даргаар С.Амарсанааг, Луус сумын Засаг даргаар Б.Өлзийхишигийг, Хулд сумын Засаг даргаар П.Бямбалхагвыг, Дэлгэрхангай сумын Засаг даргаар М.Батсүхийг, Цагаандэлгэр сумын Засаг даргаар Д.Буджавыг томиллоо. Мөн Адаацаг сумын Засаг даргаар Ч.Уранчимэг, Дэлгэрцогт сумын Засаг даргаар М.Баярсүх томилжээ.
Дундговь аймгийн ЗДТГ-ын ХМОНХ албаны мэдээлснээс үзвэл мөн өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Аймгийн Онцгой комиссын 25 дахь хуралдааныг зарлан хуралдуулж зарим асуудлыг шийдсэн байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ АЖИЛДАА ОРЛОО

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!