Луус сумын Засаг даргаар Б.Баттулгыг томиллоо

🕔 2020/03/06 17:16

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргаар Суварга багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан Б.Баттулгыг томилж, тэрээр ажлаа хүлээж авлаа. Тус сумын Засаг дарга асан Л.Цогзолмаа өвчний улмаас ажлаасаа чөлөөлөгджээ. Б.Баттулга цэргийн алба хааж ирснээсээ хойш тус суманд ажиллаж амьдарч байгаа бөгөөд 37 жил төрийн албанд зүтгэсэн туршлагатай хүн юм. Тэрээр 16 дахь жилдээ Суварга багийн Засаг даргаар сонгогдон ажилласан бөгөөд долоон удаа сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон үүрэг гүйцэтгэхдээ долоон удаа мөн тэргүүлэгчээр ажиллажээ. 
 
Д.Алтантогос 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!