- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Эрүүл мэндийн "Нэг цэгийн үйлчилгээ" бий болгохоор шийдвэрлэв
9дүгээр сарын 21-ний орой Дундговь аймгийн Онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, коронавирусний халдварын нөхцөл байдал, цаг үеийн бусад асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Сүүлийн өдрүүдэд тус аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол өсч, өчигдрийн байдлаар 24 цагийн хугацаанд 297, өнөөдрийн байдлаар 169-өөр нэмэгдэж байна.
Онцгой комиссын хуралдаанаас энэ оныг дуустал тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээн, хяналт, шалгалтыг чангатгах, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой нэг цэгийн үйлчилгээг бий болгох, 3 дахь тунгийн дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг явуулахаар боллоо.
Аймгийн Онцгой комиссын өмнөх хуралдаанаас хурим найр, хүүхдийн үс авах, унага тамганы найр, сургалт, олон нийтийг цуглуулсан үйл ажиллагааг хориглосон ч гэсэн иргэд шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул хатуу хяналт тавихыг сумын Засаг дарга нар, хууль, хяналтын байгууллагууд, Онцгой комисст үүрэг болгосон.
Өчигдрийн байдлаар нийт 1373 өвчтөн эмчлүүлж байгаагаас эмнэлгүүдийн орны хүрэлцээнээс хамаарч 731 иргэн гэрээр эмчлүүлж байгаа юм. Гэрээр эмчлүүлж байгаа иргэд гадуур явах, ажлаа хийх зэрэг үйлдлүүд илэрч байгаа учраас тэдэнд тавих хяналтыг сайжруулахаар шийдвэрлэлээ.
Сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг БШУ-ны сайдын тушаалын дагуу хэвийн үргэлжлүүлэх ба хэрэв сургалт, хүмүүжлийн ажлыг бүрэн цахимжуулах шаардлагатай бол сумдын Онцгой комисс дотооддоо шийдвэр гаргахаар болж байна.
Мөн аймгийн Спорт зааланд шинжилгээ авах, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, дархлаажуулалт хийх зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор "Нэг цэгийн үйлчилгээ”-г нээн ажиллуулах шийдвэр гаргалаа.

