Онцгой комисс, шуурхай штабын гишүүдийг чадавхжуулав

🕔 2021/09/10 14:01

 

 

Онцгой комисс, шуурхай штабын гишүүдийг чадавхжуулав

 

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн тархвар судлаач эмч нар Дундговь аймгийн Онцгой комисс, шуурхай штабын гишүүдэд цар тахлын үед авах хариу арга хэмжээг зохион байгуулах чадвар эзэмшүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн Онцгой комиссын шуурхай штабын мэргэжлийн байгууллагын удирдлагуудаас гадна эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

 

Сүүлийн өдрүүдэд тус аймагт коронавирусний халдварын тохиолдол өдөрт 80-аас дээш нэмэгдэж, өнөөдөр 2579 болсон. Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед болсон тус сургалтын үеэр оролцогчдод коронавирусний цар тахлын үед хариу арга хэмжээг зохион байгуулах шуурхай удирдлагын тогтолцооны бүтэц, зураглал бий болгох мэдлэг олгож, чадавхжуулсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!