Коронавирусний халдварын 55 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрчээ

🕔 2021/05/26 17:35

 

Коронавирусний халдварын 55 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрчээ

 

 

Дундговь аймгийн хэмжээнд коронавирусний халдварын 55 тохиолдол 3 суманд бүртгэгдэж, бүх өвчтөнөө эмчлэн, эдгэрүүлж, ногоон бүс болсноо зарлаад байна.

Дөрөвдүгээр сарын эхээр тус аймгийн Эрдэнэдалай суманд анхны тохиолдол бүртгэгдэж, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн цар тахлын 3 голомтын тархалтыг зогсоож, сүүлийн тохиолдол Дэрэн суманд бүртгэгдсэнээс хойш 21 хоног өнгөрчээ.

Анхны тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш Эрдэнэдалай суманд 39, Өлзийт суманд 15, Дэрэн суманд 1 нэг тохиолдол бүртгэгдэж, дээрх сумд бүх нийтийн бэлэн байдал зарлан, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгээс эмч нарын баг сумдад ажиллан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, хариуцлагатай ажилласныг аймгийн Онцгой комиссоос онцолсон байна.

Хэдийгээр ногоон бүс болсон ч аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 2 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэвээр байгаа бөгөөд диско баар, цахим тоглоомын газар, амралт, жуулны баазуудын үйл ажиллагааг түр зогсоож, энэ хугацаанд үзэсгэлэн худалдаа, хурим найр, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон.

 

Мөн 18 градусаас дээш архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахгүй байхаар шийдвэр гарган хэрэгжиж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!