Тэтгэврээсээ нэг зуун мянган төгрөгийн хандив өгөв

🕔 2020/03/13 17:11

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлан аймгийн хэмжээнд Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд 24 цагийн эргүүл хийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ үед аймгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн зүгээс Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж мөнгөн ба мөнгөн бус хандив тусламж өгсөөр байгаа. Тэдний нэг нь Эрүүл мэндийн газрын ахмад настан Ц.Сумъяа юм. Тэрээр Эрүүл мэндийн газрын хамт олонд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж, хувиасаа 100,000 төгрөг хандивлалаа. 

Эрүүл мэндийн газрын хамт олон ахмад ажилтныхаа чин сэтгэлийн энэхүү хандиваар чацаргана авч, ажилтнуудынхаа дархлааг дэмжиж байгаа ажээ. Мөн 15 сумын ахмадууд  сумаараа 100 ширхэг амны хаалт оёх хөдөлгөөн өрнүүлж, аймгийн Ахмадын хороо эхний ээлжинд бэлэн болсон 850 ширхэг амны хаалтыг Онцгой комисст хүлээлгэн өгчээ. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ахмадууд ийнхүү сэтгэл гарган дэмжин тусалж байна.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!