502 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

🕔 2021/05/10 17:13

 

502 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Дундговь аймагт 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 502 хүүхэд бүртгүүлжээ. Тэдгээрийн 426 нь энэ жил 12 дугаар анги төгсөгчид байгаа бол 76 нь өмнөх оны төгсөгчид байгаа аж.

2020-2021 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 460 хүүхэд төгсөх ба тэдгээрийн 93 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бол 34 хүүхэд бүртгүүлээгүй байна.

Дундговь аймаг 12 жилийн найман сургуультай, тэдгээрийн гурав нь хөдөө суманд, тав нь аймгийн төвд байдаг бөгөөд нийт төгсөгчийн 73 хувь нь аймгийн төвийн 5 сургуульд, 26 хувь нь Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрхангай суманд тус тус суралцдаг. Харин хоёр хүүхэд насан туршийн боловсролын төвд суралцан төгсч байгаа юм.

Тавдугаарсарын 20-нд ЭЕШ-д орох хүүхдүүдийн шалгалт өгөх суудлын хуваарь тодорхой болох ба12 дугаар анги төгсөгчдийн хувьдзургадугаар сарын нэгнийг хүртэл танхимаар хичээллэж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!