"ТАВИН УС"-ЫН ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

🕔 2021/04/10 19:01

Өнгөрсөн сарын 14-нд Дундговь аймгийн нийт нутагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн малчин түмэнд маань хандсан халуун сэтгэлт хүмүүсийн санал санаачилга, хандив тусламжийн цуваа тасрахгүй байна. Аймаг орон нутгаасаа алс хол ажиллаж амьдарч яваа уугуул иргэд маань ч тусламжийн гараа сунгасаар байгаагийн нэг жишээ нь Ц.Энхтуяа ерөнхий захиралтай, Д.Ганхуяг гүйцэтгэх захиралтай  "Тавин ус” эмийн сан, эм хангамж, үйлдвэрлэлийн ХХК-иас ирүүлсэн тусламжийн барааг өнөөдөр аймгийн Онцгой комисс хүлээн авлаа.  Мал сүргийн хаваржилтад зориулсан өвс, малчдын дархлаа дэмжих эм бэлдмэл, витаминууд, халдвар хамгааллын хувцас, эмнэлгийн хэрэгсэл энэ хүү  нийт 10 сая 779 мянган төгрөгийн хандивыг бүрдүүлсэн байна.  Төрөлх аймгийнхаа Эм хангамж, боловсролын байгууллагад нэгэн үед ажиллаж байсан Ц.Энхтуяа, Д.Ганхуяг нарын удирдсан "Тавин ус” ХХК нь эмийн сан, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг бөгөөд 150 гаруй эм зүйч, эм найруулагч, ажилтантайн 60 гаруй хувь нь Дундговь аймгийн уугуул, нутаг орноо сайхан сэтгэлт, ажилч хичээнгүй, дуу хуур, найр наадамтай хүн ардтай нь сэтгэл зүрхэндээ тээж явдаг хүмүүс юм.  Тэгээд ч эдний хамт олон байгалийн гамшигт нэрвэгдсэн  нутгийн малчин түмэндээ 2 өдрийн цалингаа хандивласан байна. "Тавин ус” компани Дундговь аймгийн ЗДТГ-т ирүүлсэн илгээлтдээ "Мянга мянган жил мал аж ахуйгаа эрхлэн бидний амьдралын эх үүсвэрийг хангаж яваа малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэн энэхүү хандивыг илгээж байгаагаа” онцлон тэмдэглэжээ.

                Мөн Г.Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл хамгаалалтын хувцас зэргийг хандивласнаа Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргалд   "Тавин ус” компаний Дундговь дахь салбаруудын эрхлэгч нар гардуулж өгсөн юм.

                 Нутаг усны уугуул сайхан сэтгэлт хүмүүсийн буянтай сайхан үйлс бум бумаар арвижиж "Тавин ус” гэж төрж өссөн газар нутгийнхаа нэрээр нэрлэгдсэн танай компаний ажил үйлс, амжилт бүтээл арван зүгтээ  дуурсаж явах болтугай.      С.ПҮРЭВСҮРЭН /"Дундговийн амьдрал" сонин/

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

"ТАВИН УС"-ЫН  ХАНДИВ  ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!