БАГШ Д.БАТСАЙХАН ТӨРӨЛХ ДЭЛГЭРЦОГТ СУМАНДАА "СЭТГЭЛИЙН ХАНДИВ" ИЛГЭЭЛЭЭ

🕔 2020/12/06 18:34
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул багш Доржпүрэвийн Батсайханы гэр бүл төрөлх сумынхаа онцгой комисст болон амжиргааны дэмжлэг шаардлагатай 50 өрхөд өнөөдөр "Сэтгэлийн хандив" илгээлээ.
Д. Батсайхан багш энэ тухай өөрийн цахим хуудсандаа "Улс оронд маань өвчин тахал,хорио цээр, зуд турхан,ажилгүйдэл гээд олон бэрхшээл тулгарч байна. Ийм хүнрэлтэй цаг үед Дэлгэрцогт нутгийнхаа төв, хөдөөгийн өрхийн орлого нь багасаж амьжиргааны тусламжийг гарцаагүй авах шаардлагатай 50 өрх айлд манай гэр бүлээс "СЭТГЭЛИЙН ХАНДИВ"~ыг хүргэж байна.
50 Өрх бүрд: Алтан тарианы 25кг гурил,цагаан будаа 10кг,элсэн чихэр 5кг,наранцэцэгийн тос 1л.
Сумын Онцгой комисст : Хамгаалалтын хувцас ~15ш
Амны маск ~2000ш
Өнөөдөр ачууллаа. Маргааш очино, Эрүүл байвал бүх юм болж бүтнэ.
Нутгийн зон олон та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Д.Батсайхан багшийн гэр бүл 2020.12.06" хэмээн бичсэн байна. Энэ эгзэгтэй хүнд үед төрөлх сум, сумынхаа иргэдэд "Сэтгэлийн хандив" илгээсэн Д.Батсайхан, гэр бүл Ч.Цэцгээ, үр хүүхдүүдэд Дундговьчууд халуун талархал илэрхийлж байгаагаа цахим хуудсаар илэрхийлсээр байна.

БАГШ Д.БАТСАЙХАН ТӨРӨЛХ ДЭЛГЭРЦОГТ СУМАНДАА "СЭТГЭЛИЙН ХАНДИВ"  ИЛГЭЭЛЭЭ

 

БАГШ Д.БАТСАЙХАН ТӨРӨЛХ ДЭЛГЭРЦОГТ СУМАНДАА "СЭТГЭЛИЙН ХАНДИВ"  ИЛГЭЭЛЭЭ

 

БАГШ Д.БАТСАЙХАН ТӨРӨЛХ ДЭЛГЭРЦОГТ СУМАНДАА "СЭТГЭЛИЙН ХАНДИВ"  ИЛГЭЭЛЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!