УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

🕔 2021/04/05 12:09

Өнгөрөгч сард  манай аймгийн нийт нутагт тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдэл малчин түмэнд асар их хохирол учруулсан билээ. Энэ гамшигт үзэгдлийн учруулсан хохирол, ул мөрийг арилгахад сайн санаат, сайхан сэтгэлт хүмүүс чин сэтгэлээсээ  тусалж байгаад Дундговьчууд баяртай байна.  Тэдний нэг Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Саранчимэг төрж өссөн нутагт нь, нутаг нугын ижий аав шиг нь  малчин олонд нь учирсан сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг нөхөдөд нь  сэтгэлийн хандив болгон  малын хүчит тэжээл 300 тонныг хүргэж ирэн  аймгийн Онцгой комисст  хүлээлгэн өглөө. Б.Саранчимэг гишүүн Нийслэлийн Баяндүрх дүүргээс хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байгаа ч нутаг орноо гэсэн халуун сэтгэлээр ийнхүү тусламжийн гараа сунгаж байгаад аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар  төрсөн нутгийн нь ард олны өмнөөс  талархал илэрхийллээ. Б.Саранчимэг гишүүний тусламжийн малын хүчит тэжээлийн түрүүч зарим суманд, малчны хотонд хүрээд байна. Энэ тусламжийн хүчит тэжээлийг    хаврын хавсрага салхи өдөр өнжихгүй шахам  "нүдэж”  мал ид төллөж, эх малын жилбэ сайнгүй байгаа   цаг үед аймгийн 7248 малчин өрх бүрд   хүргэх юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

 


УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ТӨРӨЛХ АЙМАГТАА 300 ТОНН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ ХҮРГЭЖ ИРЛЭЭ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!