Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагч нарыг урамшуулав

🕔 2021/02/15 14:10

 

 

Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагч нарыг урамшуулав

 

Цагаагчин үхэр жилийн босгон дээр Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр өнгөрсөн онд улсын чанартай спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, шагналт байруудад шалгарсан тамирчид, багш дасгалжуулагч нарыг шагнаж урамшууллаа.

2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын шагайн харваа, Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний шагайн харваа, Үндэсний сурын харваа зэрэг улсын уралдаан тэмцээнүүдэд тус аймгаас олон тамирчин оролцож амжилт гаргасан байдаг.

Тодруулбал, Г.Тулга, З.Цэрэндорж, Б.Төгс, Ц.Цогнэмэх, Х.Цэсэмдорж, Д.Эрдэнэцэцэг нарын тамирчид Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын шагайн харваанд тэргүүн байр эзэлсэн бол харваач Э.Балжинсүрэн Үндэсний шагайн харвааны УАШТ-нд оролцож гуравдугаар байр эзэлсэн байна.

Харин Үндэсний сурын харвааны УАШТ-ний цуваа харваанд Дэлгэрхагай сумын уугуул, "Цахиур” багийн харваач Улсын мэргэн Ө.Хатанболор хоёрдугаар байр эзэлсэн аж.

Тамирчин О.Азбаяр, Б.Доржсамбуу, Ц.Гэрэлт-Од, М.Баяржавхлан, М.Насандэлгэр нар Олимпын таеквондогийн Залуучуудын 2020 оны УАШТ-ний шагналт байр эзэлсэн бол Таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-д А.Азжаргал, Ц.Отгончулуун нар амжилт гаргаж, шагналт байрт шалгарч байжээ.

 

Шагнал гардуулах үеэр аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцон амжилт гаргасан дээрх тамирчдад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!