ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

🕔 2019/07/15 18:08
Үндэсний их баяр наадмын сурын харваанд 180 эмэгтэй харваач өрсөлдсөнөөс Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул,

"Мандалговь-Хүнс” ХХК-ны "Цахиур” багийн харваач, Спортын мастер Өрнөхбаярын Хатанболор 40 сум тавьж 37 онон Монгол улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар "Монгол улсын мэргэн” цол хүртлээ. Ингэснээр "Дундговь аймгаас 60 жилийн дараа Үндэсний сурын харвааны улсын мэргэн” төрлөө. Дундговь аймгийн түүхэнд анхны эмэгтэй мэргэн нь Ө.Хатанболор юм”” гэж сурын харвааны мэргэжилтнүүд ярьж байна. Өмнө нь 60 жилийн өмнө Цагаандэлгэр сумын уугуул Жамбасамбуу энэ цолыг хүртсэн түүхтэй аж.  Дундговь аймагт Үндэсний сурын спортыг хөгжүүлэх талаар "Мандалговь-Хүнс” ХХК-ны ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Мягмар, тус компаний гүйцэтгэх Захирал Д.Амаарагчаа
нар үлэмж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд  одоо Дундговь аймгийн үндэсний сур харваачдын "Цахиур” багийн ивээн тэтгэгчээр тус компани ажиллаж байна.

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 

ДУНДГОВИОС 60 ЖИЛИЙН ДАРАА  ҮНДЭСНИЙ СУРЫН УЛСЫН МЭРГЭН ТӨРЛӨӨ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!