Ө.Хатанболорыг 2019 оны “Эмэгтэй манлай харваач”-аар тодрууллаа

🕔 2019/12/17 17:39

Монголын үндэсний харваачдын холбооны шилдгийн шилдгүүдээ шалгаруулах "Эрхий мэргэн- 2019” ёслолын үеэр Дундговийн харваачид олон шагналын эзэд болжээ. Дундговь аймгийн Үндэсний харваачдын холбоо Монголын үндэсний харваачдын холбооны 2019 оны "Шилдэг холбоо”-гоор, Монгол Улсын Хүнсний Манлай үйлдвэр ”Мандалговь Хүнс” ХХК-ийн "Цахиур” баг тус холбооны "Шилдэг баг”-аар шалгарлаа.

Түүнээс гадна холбооны 2019 оны "Шилдэг нум урлаач”-аар Сайхан-Овоо сумын уугуул, "Цахиур” багийн харваач Монгол Улсын Спортын мастер Чинбатын Эрдэнэ-Оюун шалгарсан бөгөөд Дэрэн сумын уугуул, спортын мастер У.Сосорбурам Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн байна.

Дундговьчууд өнгөрсөн зун улсынхаа баяр наадмаар "Улсын мэргэн” төрүүлж, амжилт дүүрэн наадсан. Тодруулбал, Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурвын харваанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, "Цахиур” багийн харваач Ө.Хатанболор түрүүлж, "Улсын мэргэн" цол хүртсэн. Тиймээс Монголын үндэсний харваачдын холбооноос Ө.Хатанболорыг 2019 оны "Эмэгтэй манлай харваач”-аар тодруулсан байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!