150 өрх хүмүүнлэгийн тусламж хүлээн авлаа

🕔 2021/02/09 15:54

 

150 өрх хүмүүнлэгийн тусламж хүлээн авлаа


Дундговь аймгийн Улаан загалмайн хороо МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн хүмүүнлэгийн тусламжийг таван сумын 150 өрхөд хүлээлгэн өглөө.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжид Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Цагаандэлгэр, Баянжаргалан сумын шалгуур хангасан малчин өрхүүд хамрагджээ.

Үндсэн шалгуур нь 400 хүртэлх малтай малчин өрх байх ёстой ба 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны өөрөө малаа малладаг малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй өрх, хөхүүл, жирэмсэн эх бүхий өрхүүдэд мөн энэхүү тусламжийг өгч байгаа аж.

Тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 000 төгрөг, 127 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багц олгосон юм. Малын эрдэс тэжээлийн багцад 30 кг эрдсийн долооц, 2 литр загасны тос, 1кг амин тун, малын нүдний тос, малын туурайн тос багтсан байна.

 

Дээрх тусламжийг сумдад хүргэж өгөхөд аймгийн Засаг дарга, ЗДТГ, ОБГ-аас дэмжлэг үзүүлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!