“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

🕔 2019/04/17 15:38
Дундговь аймгийн таван сумыг сонгон нэгэн өвөрмөц аян өрнүүлсэн байгууллагын нэр "Жавзандамба хутагт” төв юм. Энэ төв ямар  үйл ажиллагаа явуулдаг болохыг тус төвийн менежер Ч.Даваахишигээс тодруулахад:
-          Манай төв Улаанбаатар хотод байршин үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.  Гол нь Бүддийн ухааны сургаал, ёс суртахууныг сурталчлах, ном хэвлэлийг түгээхэд анхаарч байна. Манай олонхи монголчууд өөрсдийгөө Буудийн шашинтан гэж үздэг ч сургаал, номлолыг тэр болгон мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, сургаал номлолыг хүн бүрд мэдүүлж ойлгуулах, бодит байдал дээр тэр сургаалийг хэрэгжүүлж хүмүүст туслахад бидний зорилго оршдог.  Энэ үүднээс гэгээрүүлэх, бүддийн гүн ухааныг сурталчлахаас гадна иргэдийн дунд, ялангуяа тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүст туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулж байна.  Туайлбал 2011 оноос "Монгол хүн монгол хүнээ хайрлая” аяныг хоёр сар тутам өрнүүлж хүмүүст тусладаг. Энэ тусламжийн санг манай сургалтанд суусан Буддийн шашинт иргэдийг хандив, өглөгөөр бүрдүүлж байна.  2017 оноос "Малчин өрхүүдээ дэмжье” аян санаачлан жил бүрийн хаврын тарчиг цагаар 100-гаас доош малтай малчин өрхүүдээс сонголт хийн дэмжлэг үзүүлдэг болсон. Энэ аянаа 2017 онд Өвөрхангай, 2018 онд Говь-Алтай аймагт явуулсан бол энэ жил Дундговь аймгийн  Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Луус, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум бүрээс 9-13 малчин өрх сонгон  хүмүүнлэгийн тусламж  биечлэн хүргэлээ” гэж ярилаа.
-          Гэхдээ  энэ төвийхөн тухайн сумын аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийж малчдад түүнийгээ өгч байгаа нь малчдаас гадна  орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болж байна.   Эдгээр сонгож авсан Өрх бүрд өгч байгаа хандивт өвс, тэжээл,  гурил, будаа, ургамлын тос, хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, Буддийн ухааны ном судар,  Буддийн гүн ухааны сургаал, номлолын 31 цуврал хичээлийн аудио бичлэг  бүхий цахим флаш зэрэг зүйл  багтсан байна. Мөн эдгээр малчин өрх бүрд 50000 төгрөгийг бэлнээр өгч байгаад малчид их бэлгэшээн талархаж байна лээ.

                                                "Жавзандамба хутагт төв”-ийн энэ аяны хүрээнд Дэлгэрхангай суманд  гэр, хогшил нь галд өртсөн       малчин Ганбатад гэр оронтой болоход нь дэмжлэг болгож нэг сая төгрөг өглөө.  Жар эргэм насны энэ малчин насаараа хураасан үнэ цэнтэй эд хогшил, амбаар сав, гэр орон, Приус-20 машин, эртний хийцийн мөнгөн чимэгтэй эмээл гээд өнгөтэй өөдтэй бүхнээ галын гамшигт алдчихаад эмнэлэгт үйлаад хэвтэй байхад нь энэ Төвийнхөн уулзаж ийнхүү  тусалсан төдийгүй эргэн холбогдож амьдрал ахуй нь хэрхэн төвхнөхийг анхааралтай ажиглана гэдгээ Ч.Даваахишиг илэрхийлж байна. Энэ сурвалжлагыг Цагаандэлгэр сумын есөн малчин өрхөд хүмүүслэгийн тусламж гардуулах үеэр хийсэн болно. Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджав энэ үйл ажиллагаанд оролцож "Сайн санааны энэ тусламж хаврын тарчиг цагаар мал цөөнтэй айлд их нэмэр тус юм. "Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр” гэж манай говьчууд ярьдаг.  Баярлаж талархсанаа эдгээр малчин өрхийн гишүүдийг төлөөдөн илэрхийлье. Танай төвийн энэ сайхан санал санаачилга улам бүр дэлгэрэх болтугай. Амжилт хүсье” гэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

 

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

“ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ” ЦӨӨН МАЛТАЙ МАЛЧДАД ТУСАЛЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!