ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЭЦГЭЭЕ \Улаан загалмай хорооны ээлжит бус чуулган\

🕔 2019/03/10 19:10
Монголын Улаан Загалмай нийгэмлэг-Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дундговь аймгийн салбар хорооны ээлжит бус чуулган боллоо. Чуулганы эхэнд  цаг бусаар бурхны оронд одсон тус хорооны тэргүүн, Монгол улсын Хүний гавьяат эмч М.Баянсангийн гэгээн дурсгалыг нэг минут чимээгүй зогсон хүндэтгэв.  Ээлжит бус чуулганд  Анхан шатны 17 хорооноос үе үеийн Улаан загалмайч, идэвхитэн сонгуультан, хүмүүнлэгийн үйлсийн зүтгэлтэн, 25-82 насны   52 төлөөлөгч оролцож байгааг Мандатын илтгэлд онцоллоо. Улаан загалмай хорооны дэд тэргүүн Х.Жаргалын товч мэдээлэл, 2018 онд тус хорооны явуулсан үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх захирал Б.Гасрандоржийн илтгэлийг төлөөлөгчид сонсон хэлэлцсэн юм.
                Улаан загалмай хорооны гүйцэтгэх захирал Б.Гасрандорж илтгэлдээ:
                "-Үндэсний хүмүүнлэгийн байгууллага МУЗН-ийн дунд шатны Дундговь аймгийн хороо гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэх, улмаар  гамшгийн эрсдлийг даван туулах, авлагагүй цусны донорын эгнээг өргөтгөх, хүмүүнлэгийн үйлсийн сайн дурын идэвхитний үйл ажиллагааг тал бүрээр  идэвхижүүлэх талаар санаачилгатай ажиллан үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд  олон талт ажил хэрэгжүүлж нөлөөллөө мэдэгдэм сайжрууллаа. Одоо тус хорооны хэмжээнд  Алтан гишүүн хоёр, мөнгөн гишүүн ес, татвар төлөгч гишүүн 1103, онцгой гишүүн 113 ажиллаж байна. Алтан гишүүн, Луус сумын М.Мандах-Эрдэнэ, Гурвансайхан сумын малчин Б.Цэрэнлхам нар бусад Улаан загалмайч нартаа үлгэр дууриал болж байгааг ч тэмдэглэх хэрэгтэй. Мөн аймгийн УЦУОШ-ний төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Цахилгаан түгээх сүлжээ салбар, Онцгой байдлын газар, "Хүмүүнлэг” сургууль, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нэгдсэн эмнэлэг Хүмүүнлэгийн гишүүн байгууллага юм. "Монголын Улаан Загалмай байгууллагын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу төр-улаан загалмайн хамтын ажиллагаа тус аймагт идэвхитэй хэрэгжиж "Хамтын ажиллагааны зөвлөл”-ийг аймгийн ЗДТГ-ын даргаар удирдуулан байгуулсан, улсын төсвөөс зохих санхүүжилт авч байгаа, 2018 оныг Дундговь аймаг "Эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан  Төрийн болон төрийн өмчит байгууллагад Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн мэдлэгтэй ажилтантай болгож тэдгээрийг хамруулсан сургалт зохион байгууллаа” гээд хорооны хэмжээнд хэрэгжүүлж байгаа үндсэн дөрвөн хөтөлбөр тус бур дээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Илтгэлээс  болон төлөөлөгчдийн хэлсэн үгэн дэх үнэлгээг харахад эдгээр дөрвөн хөтөлбөр тус бүр дээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй, энэ талаар бодит үр дүн гарсан  байна. Гамшгийн менежмент, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих, Хүүхэд залуучуудын гэсэн энэ дөрвөн хөтөлбөр  ард иргэдэд хүрч  тэдний мэддэг, мэдэрдэг, хүсч хүлээдэг үйл ажиллагаа болж чаджээ. Тоймлон дурьдвал, Өндөршил, Гурвансайхан, Адаацаг суманд малчдын бүлэг байгуулагдан зудын эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа,  зорилтот бүлгийн 10 өрхөд гэр, 36 өрхөд гэрийн давхрага олгосон, Өлзийт, Хулд, Сайнцагаан сумын малчдын бүлэгт Британий Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэг үзүүлсэн, авлагагүй донорын эгнээ 47 хүнээр өргөжсөн зэрэг олон ажил хэлж болно.  Улаан загалмайн салбар хороо Британий Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр  72 ам.метр талбай бүхий "Халамж” өргөө барьж сургалт болон бусад үйл ажиллагаа явуулах тохилог байртай болсон, өмнө нь санхүүгийн менежментийн доголдлоос үүссэн их хэмжээний өрийг 2018 онд багтаан барагдуулж шинэ онтой өргүй золгосон байна.
                Улаан загалмай хорооны тэргүүний  сонгуульд  Гүйцэтгэх захирал Б.Гасрандорж аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нарын нэрийг дэвшүүлсэн бол танхимаас дэд тэргүүнээр өмнө нь ажиллаж байгаа, Нэгдсэн эмнэлгийн дарга  Х.Жаргалын нэрийг дэвшүүллээ. Нэр дэвшсэн С.Сүхбаатар, Ж.Мөнхчулуун нар томилолттой, хурал цуглаантай зэрэг  шалтгаанаар хуралд хүрэлцэн ирээгүй ч нэрсийн төлөөлөгчдийн саналаар нэрсийн жагсаалтад үлдээн нууц санал хураалтын дүн гарахад Х.Жаргал олонхийн санал авч Тэргүүнээр сонгогдлоо. Харин дэд тэргүүнийг сонгох асуудлыг дүрмийн дагуу Удирдах зөвлөл шийдэхээр болов. Чуулганд МУЗН-ний хуулийн зөвлөх, Дүрмийн хорооны нарийн бичгийн дарга Ө. Хонгорзул  оролцон дэлгэрэнгүй үг хэллээ. Мөн МУЗН-ийн зарим ажилтан оролцсон юм..
                Чуулганы үеэр тэргүүний Улаан загалмайчид, Хүмүүнлэгийн үйлсийн зүтгэлтнүүдийн МУЗН-ийн шагналуудаар шагнасныг  гардуулж баяр хүргэлээ.  Энэ үеэр Улаан Загалмайн анхан шатны хорооны дарга, илэвхитэн сонгуультны сургалт болов.
С.ПҮРЭВСҮРЭН

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЭЦГЭЭЕ Улаан загалмай хорооны ээлжит бус чуулган

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!