“Зудын эрсдэлийг бууруулах” төслийн тусламж эзэддээ хүрч эхэллээ

🕔 2020/03/06 17:21

Дундговь аймгийн өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл үүссэн 10 сумын зорилтот өрхүүдэд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас өгөх тусламж эзэддээ хүрч эхэллээ. Тус аймгийн Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хулд, Өндөршил, Өлзийт, Луус, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Адаацаг суманд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, мал идэх хоол муутай, зарим сумын бэлчээр цасан бүрхүүл бүрхсэн байдалтай байгаа юм. 

Тиймээс "Зудын эрсдэлийг бууруулах" төслийн хүрээнд дээрх сум бүрээс нийт 200 өрхийг сонгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,0 мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Зорилтот малчин өрхүүдэд 275,0 мянган төгрөгийг бэлнээр өгч, 145,0 мянган төгрөгийг малын сувиллын багц хэлбэрээр олгож байна. НҮБ-ын төслийн ажилтнууд өнгөрсөн сард тус аймагт ажиллаж, энэ үеэр аймгийн удирдлагууд болон зорилтот сумын удирдлагуудтай уулзсан бөгөөд зорилтот өрхүүдээр орж тэдний ахуй амьдралтай танилцаж, харилцан санал, сэтгэгдлээ ярилцан, мэдээлэл өгсөн ажээ. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!