“Зудын эрсдэлийг бууруулах төсөл”-ийн баг Дундговь аймагт ажиллав

🕔 2020/02/10 13:53

"Зудын эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ажлын хэсэг энэ сарын 5-нд Дундговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдаар орж, нөхцөл байдалтай танилцлаа. Тус аймгийн Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хулд, Өндөршил, Өлзийт, Луус, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Адаацаг зэрэг суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зарим сумын бэлчээр цасан бүрхүүл бүрхсэн байдалтай байгаа.

Тиймээс дээрх сумдад энэхүү төсөл хэрэгжих бөгөөд сум бүрт хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош малтай 20 өрхийг тодорхой шаардлагын дагуу сонгон авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц тусламжийг үзүүлэх ажээ. Дээрх өрхүүдэд хүргэх тусламжийн 50 хувийг бэлэн мөнгөөр, үлдсэн хэсгийг мал эмнэлгийн хэрэгсэл, эмийн сан, малын сувиллын багц хэлбэрээр олгохоор болжээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!