НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

🕔 2020/07/21 12:12

                                                                                                         БАТЛАВ:

                                                                                  ОРОН НУТГИЙН ӨМЧИЙНГАЗРЫН 

                                                                             ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ  ТҮР ОРЛОН

                                                                             ГҮЙЦЭТГЭГЧ:                 М.БАТ-ЭРДЭНЭ

                                   

 

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

  2020.07.21

1.   Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 Дундговь аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын 49-21 ДУА улсын дугаартай Форестер маркийн автомашин, Аймгийн Засаг даргын тамгын газрын 99-66 ДУА улсын дугаартай автомашин, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Буянт багийн хичээлийн байр, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Буянт багийн гал тогоо, Өндөршил сумын Засаг даргын тамгын газрын Зочид буудлыг доорх газрын хамт тус бүрийг дуудлагын худалдаагаар худалдана.

Шууд худалдах хөрөнгийн танилцуулга: Захиргааны журмаар хураагдсан жонш 5960 кг, төмөр багаж 202 ш

2.    Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл 

Дуудлагын худалдаа болох хугацаа: 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 10:30 цагт

Дуудлагын худалдаа болох газар: Дундговь аймгийн ЗДТГ-ийн 318 тоот өрөө,

Худалдах доод үнэ: Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын 49-21 ДУА улсын дугаартай Форестер маркийн автомашин 1,000,000 төгрөг, Аймгийн Засаг даргын тамгын газрын 99-66 ДУА улсын дугаартай автомашин 7,000,000 төгрөг, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Буянт багийн хичээлийн байр 3,600,000, Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Буянт багийн гал тогоо 960,000, Өндөршил сумын Засаг даргын тамгын газрын Зочид буудлыг доорх газрын хамт 18,000,000 төгрөг.

Шууд худалдах үнэ: Жонш 1 тн 300,000 төгрөг, төмөр багаж хаягдал төмрийн үнээр

Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: Үл хөдлөх хөрөнгө худалдах доод үнийн 30 хувь, хөдлөх хөрөнгө худалдах доод үнийн 10 хувь.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Бүртгэлийг 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цаг хүртэл хийнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 318 тоот өрөө,  70592488, 70593232 дугаарын утсаар лавлана уу.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!