ДУНДГОВИОС МОНГОЛЫН РАДИОГИЙН "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" 8 ТОДОРЛОО

🕔 2019/01/24 23:00
 
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс
Монголын радиогийн "Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн” шагналыг 41 дэхь жилдээ шалгарууллаа.    Энэ жил Дундговь аймгийн малчдын дотроос "АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН”-ээр-Баянжаргалан сумын 1 дүгээр багийн малчин Халтарын ЦОЛМОНБАЯР, Сайхан-овоо сумын 4 дүгээр багийн малчин Эрдэнэноровын БОЛОР-ЭРДЭНЭ, Өндөршил сумын Цог багийн малчин Мөнхөөгийн ЭРДЭНЭБАЯР, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Гомбодоржийн САМПИЛ,  "АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН”-ээр-Эрдэнэдалай сумын 1 дүгээр багийн малчин Хаянхярваагийн ДОРЖСҮРЭН, "АЛТАН ИШИГНИЙ ЭЗЭН”-ээр: -Өлзийт сумын 5 дугаар багийн малчин Дагвын ЦЭЦЭГБАЯР, -Өндөршил сумын Талын нар багийн малчин Бандгайтын БАТСҮХ, -Дэрэн сумын 4 дүгээр багийн малчин Балдангийн ТҮВШИНЦОГ нар шалгарсан байна.  Монголын радиогийн "Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн”  нь  Улсын аварга малчин цолны угтал гэж малчид бэлгэшээдэг нэр хүндтэй, олон арван жилийн уламжлалтай шагнал билээ.

ДУНДГОВИОС МОНГОЛЫН РАДИОГИЙН "АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН"  8 ТОДОРЛОО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!