Нээлттэй дуудлага худалдааны зар

🕔 2018/09/24 13:25

 

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

<!-- [if !supportLists] --> 1.      <!-- [endif] --> Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

 Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт ашиглаж байсан 49-97 ДУА улсын дугаартай Донг Пенг маркын автомашин, Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байсан 23-90 ДУА улсын дугаартай УАЗ Пургон маркын автомашин, Говь-Угтаал сумын Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Цэцэрлэгийн хуучин барилга, Дэрэн сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Сауны барилга, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвд ашиглаж байсан 53-90 ДУА улсын дугаартай УАЗ-315122 маркын автомашин, Адаацаг сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Бага оврын трактор,  Сайнцагаан сумын ЗДТГ-т ашиглаж байсан 39-99 ДУА улсын дугаартай Прадо-70 маркын автомашин тус бүрийг дуудлагын худалдаагаар худалдана.

<!-- [if !supportLists] --> 2.      <!-- [endif] --> Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл 

Дуудлагын худалдаа болох хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн10:30 цагт

Дуудлагын худалдаа болох газар: Дундговь аймгийн ЗДТГ-ын 204Б тоот өрөө

Худалдах доод үнэ: Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлэгт ашиглаж байсан 49-97 ДУА улсын дугаартай Донг пенг маркын автомашин 1,500,000 төгрөг, Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж байсан 23-90 ДУА улсын дугаартай УАЗ Пургон маркын автомашиныг 1,000,000 төгрөг, Говь-Угтаал сумын Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Цэцэрлэгийн хуучин барилгыг газаргүйгээр  6,000,000 төгрөг, Дэрэн сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Сауны барилгыг доорхи газрын хамт 1,000,000 төгрөг, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвд ашиглаж байсан 53-90 ДУА улсын дугаартай УАЗ-315122 маркын автомашиныг 3,000,000 төгрөг, Адаацаг сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Бага оврын тракторыг 250,000 төгрөг, Сайнцагаан сумын ЗДТГ-т ашиглаж байсан 39-99 ДУА улсын дугаартай Прадо-70 маркын автомашиныг 5,000,000 төгрөг.

 Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: Үл хөдлөх хөрөнгө-худалдах доод үнийн 30 хувь, хөдлөх хөрөнгө- худалдах доод үнийн 10 хувь.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн10:00 цагхүртэл хийнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 318 тоот өрөө,  70592488, 70593232 дугаарын утсаар лавлана уу.

 

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

 

 

 

Нээлттэй дуудлага худалдааны зар

 

Нээлттэй дуудлага худалдааны зар

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!