- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит хүндэтгэлийн талбай байгуулав
Дундговь аймгийн ОБГ-ын хамт олон комиссар Д.Батбаатар агсны дурсгалд зориулж, түүний нэрэмжит Хүндэтгэлийн талбай байгууллаа. Тэрээр 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтрааж яваад МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь эрсэдсэн юм. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 17 дугаар тогтоолоор комиссар Д.Батбаатар агсны нэрэмжит талбай байгуулах шийдвэр гаргасан бөгөөд ОБГ-ын хамт олон өөрсдийн нөөц боломжийг ашиглан ийнхүү Хүндэтгэлийн талбайг байгуулсан байна. Д.Батбаатар 1960 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн бөгөөд галын аюулгүйн инженер, төрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшсэн, техникийн ухааны магистр цолтой хүн байжээ.
Тэрээр 1980 оноос Гол түймэртэй тэмцэх газарт гал сөнөөгч, Галын аюулаас хамгаалах газарт туслах байцаагч, байцаагч, Гал түймэртэй тэмцэх газрын захиргааны хэлтэст ахлах байцаагч, Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн хяналтын тасгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос Гал түймэртэй тэмцэх байгууллагын дэд дарга, III хэлтсийн дарга, Гамшгаас хамгаалах Ерөнхий газар буюу одоогийн ОБЕГ-ын Онцгой үеийн шуурхай удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан. Д.Батбаатар нь Гал түймэртэй тэмцэх байгууллагад 28 жил тасралтгүй ажиллаж, Цэргийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар шагнуулж байсан аж. Тэрээр галын аюулаас урьдчилан сэргийлэх, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, гал унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, төв орон нутгийн Гал түймэртэй тэмцэх байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байсныг түүний түүх, намтарт тэмдэглэжээ.
![](https://montsame.mn/files/5ecb516c4a9b7.jpeg)
![](https://montsame.mn/files/5ecb516def3e7.jpeg)