ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

🕔 2018/12/08 23:57
Монголын утга зохиолын нэрт төлөөлөгчийн нэг, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Мишигийн Жавган агсны 80 жилийн ойг Дундговь аймагт ёслон тэмдэглэлээ. Түүний ойд зориулсан хүндэтгэлийн  өдөрлөгийг  Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нээж Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор Доржсүрэнгийн Болормаа "М.Жавганы хувийн архив дахь гар бичямэлүүдийн тухай", Зохиолч Х.Шонхор "Миний найз Жавган",   УИХ-ын гишүүн асан, зохиолч С.Батмөнх "М.Жавганы тухай дурсамж" гэсэн сонирхолтой илтгэл тавьсан юм.
М.Жавганы "Тууврын замд" "Нийслэл хүү"  "Мартагдашгүй намар" киноны  хүмүүсийн сэтгэлд хоногшсон дууг ТХДЖТ-ын уран бүтээлчид дуулж мөн театрын "Алтан од-2" нэгдлийн жүжигчид  "Холын бэр" өгүүллэгээс нь сэдэвлэсэн тоглолт үзүүлэв.
Зохиолч М.Жавган агсны дүү Б.Пүрэвсүрэн энэ ёслолд оролцон үг хэлсэн юм. Хүндэтгэлийн ёслолыг Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва хөтөлсөн бөгөөд МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагваа, яруу найрагч А.Сүглэгмаа, Дундговь аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүд хүрэлцэн ирсэн юм. Энэ үйл ажиллагааг Дундговь аймгийн зохиолчдын "Замбуу тив" нэгдэл, "Дундговь Урлаг" сан, С.Буяннэмэхийн нэрэмжит төв Номын сан зохион байгуулав.     Мөн MCS-Коко коло ХХК,  Юнитель ХХК ивээн тэтгэжээ. Энэ ойн хүрээнд М.Жавганы төрсөн нутаг Дэрэн суманд Дундговь аймгийн чруу найрагчдын "Болор цом" наадам болж яруу найрагч О.Гончигсүрэн тэргүүн шагнал хүртсэн байна.
С.ПҮРЭВСҮРЭН

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

ЗОХИОЛЧ М.ЖАВГАН АГСНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ДУНДГОВЬД ТЭМДЭГЛЭВ

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!