Дундговь, Өмнөговийн иргэд АТГ-ын ажилтнуудад шууд хандаж болно

🕔 2016/11/12 12:23

Дундговь, Өмнөговийн иргэд АТГ-ын ажилтнуудад шууд хандаж болно

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр ажиллаж байна.Ажлын хэсгийг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар ахалж байна. Тус ажлын хэсгийнхэн энэ сарын 12-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд, 14-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Өмнөговь аймагт, 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт, 11 дүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд тус тус ажиллах юм.

Дээрх аймаг, сумын иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ө.Оюунжаргалтай 88005541 дугаарын утсаар шууд холбогдох боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!