НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ДУНДГОВИЙН УУГУУЛ С.МӨНХЧУЛУУН ОЛОНХИЙН САНАЛААР НЭР ДЭВШЖЭЭ

🕔 2019/01/16 20:18
Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид танхимаас өөрийгөө нэр дэвшүүлсэн Самданнямын Мөнхчулуун олонхийн санал авч   батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх боллоо.
С.Мөнхчулууны аав Самданням нь Дундговь аймгийн Гурвансайхан сумынх бөгөөд цэргийн дарга хүн байжээ.



С.МӨНХЧУЛУУН ТӨРСӨН ОН САР ӨДӨР: 1979.01.28
ТӨГССӨН СУРГУУЛЬ: 1997-2001 Техникийн их сургууль – механик инженер,
-2011- 2013 Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын доктрант
БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ: Дээд, магистр, доктрант
Ажилласан байдал : 2009-2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар бүртгэлийн мэргэжилтэн,
2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Гавъяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг
Сонгуульт ажил: 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн дарга

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ДУНДГОВИЙН УУГУУЛ С.МӨНХЧУЛУУН ОЛОНХИЙН САНАЛААР НЭР ДЭВШЖЭЭ

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД ДУНДГОВИЙН УУГУУЛ С.МӨНХЧУЛУУН ОЛОНХИЙН САНАЛААР НЭР ДЭВШЖЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!