Дадлага сургуулиар цар тахлын үед ажиллах төлөвлөгөө боловсруулав

🕔 2020/05/12 12:49

Улс орон даяар зохион байгуулсан команд штабын дадлага сургуулиар Дундговь аймаг хүний гоц халдварт цар тахлын үед ажиллах төлөвлөгөө боловсрууллаа. Дэлхий нийтийг цочроосон шинэ  коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг тооцоолох "COVID 19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” штабын дадлага сургуулийг тус аймаг 72 цагийн хугацаанд гурван үе шаттайгаар зохион байгуулсан аж.
Энэ удаагийн дадлага сургуулийг хүний гоц халдварт өвчний үед салбар дундын хамтын ажиллагааг илүү боловсронгуй бодит болгох, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд анх удаа бүх аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн албадтай цахим хэлбэрээр холбогдон зохион байгуулсан юм. 
Дадлага сургуульд аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн оролцсон бөгөөд сургууль дадлагын үр дүнд тус аймаг нөөц боломжоо тодорхойлж, хүний гоц халдварт цар тахлын үед ажиллах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр орон нутгийн хэмжээнд иргэдийнхээ аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхаарах асуудлуудаа тодорхойллоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!