ДУНДГОВЬ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД, ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

🕔 2019/05/07 12:13
Дундговь аймагт Гамшгаас хамгаалах команд, штабын сургууль энэ сарын 9-10-ны өдрүүдэд болохоор бэлтгэл хангагдаад байна. Энэ үйл явдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын Захирамжаар Дундговь аймгийн алба, мэргэжлийн анги, албан байгууллага, аж ахуйн нэгжийг 7-ны өдрийн 9 цагаас 10-ны өдрийг дуустал Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Энэ хугацаанд уралдаан, тэмцээн, соёл урлагийн үйл ажиллагаа, семинар сургалт зэрэг олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглож  архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээг зогсоогоод байна. Энэхүү команд, штабын сургуулийг зохион байгуулахаар Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан бүрэлдүүн Дундговь аймагт ажиллаж байна.


ДУНДГОВЬ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД, ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

 

ДУНДГОВЬ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД, ШТАБЫН СУРГУУЛЬ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!