ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ДУНДГОВЬ ОНЦ ДҮН АВЛАА

🕔 2019/05/11 00:56
 Гамшгаас хамгаалах команд штабын сургууль Дундговь аймагт 48 цагийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө. Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр  ажилласан юм.   Сургуулийн үр дүнг гарган мэргэжлийн анги, албад, удирдах бүрэлдүүнийг оролцуулсан хуралд хурандаа Б.Ууганбаяр илтгэхдээ:
                -Их эзэн Чингис хаан үр хүүхдүүддээ "Хаан хүний эрхэмлэж явах зүйл бол хүн зоноо амар амгалан  байлгаж тэдний төлөө өөрийгөө зориулж золиослох явдал” гэдгийг хичээнгүйлэн захисан байдаг. Энэ сургаалчлан  аливаа удирдах ажилтан  үүнийг бодож ажиллах учиртайг би үгийнхээ эхэнд хэлэх гэсэн юм. Бид 48 цаг хамтарч ажиллан дүнгээ гаргаж байна.  Команд штабын сургууль бол удирдах бүрэлдүүний сургууль.  Нэг талаар сургуулилт, нөгөө талаар  эх оронч хүмүүжил олгох явдал. Онцгой байдлын газар, аймгийн удирдлага их ажил хийжээ, бэлтгэл, мэргэжлийн анги, бүрэлдүүний жигдрэлт сайн байна. Аливаа ажлын хувь заяа удирдлагаас ихээхэн шалтгаалдаг.  Эдийн засгийн хязгаарлагдмал боломжинд бололцоотой бүхнийг хийсэн байна.  Эдийн засгийн багтаамж бага ч 20 гаруй сая төгрөг төсөвлөж  их ажил амжуулсан нь илт харагдаж байна. Хүний хийсэн ажлыг үнэлэх, хэлэх чадвартай байх ёстой. Онцгой байдлын газрын өнгө, дүр төрх сайхан, хамт олны төлөвшил сайн байгааг энэ хэд хоногт  харж мэдэрлээ.  Ажилд нь ахиц гарсан, эерэг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Сүүлийн үед команд штабын сургууль хийсэн 2-3 аймагтай олон талаар харицуулахад аль ч талаараа илүү байна.  Болзошгүй гамшгийн үеийн төлөвлөлт, бэлтгэл, бэлэн байдал, харилцан ажиллагааг харах зоилго, зорилт энэ сургуульд байсан, зорилгоо хангалаа гэж үзэж байна.  Хэд хэдэн түвшний сургалт хийлээ. Сургалт бол хүнийг өөрчлөх маш том хэрэглэгдэхүүн.  Сургалт энэ талаараа бол буянтай үйл.
                Эрдэнэдалай суманд энэ хугацаанд очиж үзлээ.  Зорилго чиглэлтэй, бэлтгэлтэй сайн ажиллаж байна. Би тэднээр бахархаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд их сайн ажилласан. Байгаль орчны газрын дарга Н.Гантулга сэтгэл гарган ажиллаж байгааг харж мэдэрлээ. Шатахуун түгээх газруудын үйл ажиллагааг бас үнэлж байна.
                Ингээд Команд штабын сургуульд Дундговь аймаг ОНЦ үнэлгээ авлаа.  Цаашид мэдээллийг мэдлэг болгон бэхжүүлж  энэ эрчээрээ  хүн ардынхаа аюул осолгүй амар амгалан аж төрөхийн төлөө ажиллах хэрэгтэй. Аймагтаа нөөц бий болгох хэрэгтэй. Шатахууны, хүнс тэжээлийн, гэр орны нөөцтэй байвал баргийн гамшгийг давах бэлтгэл гэдгийг анхаарч ажиллаарай. Онцгой байдлын газар бол  аймгийн Засаг даргын баруун гар нь. Дэмжиж ажиллаарай” гэлээ.
                Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ сургуулийн ач холбогдол,  өгөөжийг өндөр үнэлж сургуулийн удирдагч болон  мэргэжлийн анги, бүрэлдүүнд талархал илэрхийллээ.
                Команд штабын сургуульд  онцгой үүрэг гүйцэтгэсэн зарим хүнийг ОБЕГ-ын шагналаар шагнав. ОБЕГ-ын  "Онцгой байдлын албаны төлөө” нэгдүгээр зэргийн тэмдгээр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,  ЗДТГ-ын хэлтсийн дарга А.Ганбат, Хоёрдугаар зэргийн тэмдгээр Нэгдсэн эмнэлгийн эмч Ганбат, Цагдаагийн газрын офицер Т.Роозон, Гуравдугаар зэргийн  тэмдгээр  Эрдэнэдалай сумын ЗДТГ-ын дарга Эрдэнэбаатар, Цэргийн хэлтсийн дарга Ш.Гансүх, ОБЕГ-ын жуух бичгээр ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтох, Эрдэнэдалай сумын ЗДТГ,  "Мандал” сургуулийн захирал М.Энхбаяр, аймгийн  ЗДТГ-ын мэргэжилтэн Р.Лхагвадорж нарыг, мөн олон хүнийг тус газрын Баярын бичиг, Сайшаалын үнэмлэхээр шагналаа.  Мөн аймгийн Засаг даргын шагналаар зарим хүнийг шагнасан юм.  "Эрсдэлгүй Дундговийн төлөө” уриан дор болсон Команд штабын сургуулийг зохион байгуулахад идэвхитэй оролцсон байгууллага, хүмүүст  Дундговь аймгийн ЗДТГ, ОБГ-ын Дурсгалын дарцаг хадгалууллаа.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!