"МОНГОЛ ЗАМАН" СОНИНЫ 10 ЖИЛИЙН ОЙД...

🕔 2020/04/09 20:36
Монголын тогтмол хэвлэлийн сүлжээнд өөрийн гэсэн байр суурьтай, үндэстний цөөнхийн мэдээллийн индэр болсон "Монгол Заман” сонин өнөөдөр 10 нас хүрлээ.
          МСНЭ-ийн сэтгүүл зүйн шилдгийг тодруулах "Ган үзэг-2018” наадмын "Орон нутгийн шилдэг сонин” номинацийн тэргүүн шагналт "Монгол Заман” сонин нь Монгол орны казак үндэстний төдийгүй Бүгд найрамдах Казахстан улс болон Оросын холбооны улс, БНХАУ  зэрэг  олон оронд  тархан суурьшсан казак үндэстийн сонирхон унших дуртай хэвлэл болсон нь түүхийн 10 жилийн нь том ажилт юм.
          Миний үзэг нэгт анд, сэтгүүлч Р.Асылбекийн Монголын сэтгүүл зүйд  оруулж байгаа өөрийн гэсэн өнгө төрх, хувь нэмэр, нөр их хөдөлмөрийг үзэг нэгт нөхөд өндөр үнэлдэг билээ.
          "Монгол Заман” сонины 10 жилийн ойг тохиолдуулан  түүний мянга, мянган уншигчдад баяр хүргэхийн зэрэгцээ тус сонины олон арван бичигч, Ерөнхий редактор Р.Асылбект үзэг нь хурц, үг нь цэцэн байхыг ерөөе.
 
                   "Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!