"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР... /Дурсамж/

🕔 2019/12/24 21:07
Салхин доогуур нь орвол хэвлэлийн будагны сонин содон үнэр ханхалж, нээлттэй салхивчаар хэвлэлийн машины тар түр нүргэлэх дуун үл тасрах, нүүрэн талд нь Х.Чойбалсангийн  дүр товойлгосон  намхан шар байшин сурагч ахуйгаас  сэтгэлд нэг л дотно.  Энэ бол Дундговь аймгийн төв хэвлэл "Улаан туг” сонины газар. 1948 оны тавдугаар сарын нэгэнд "Чойбалсанч” нэрээр анхны дугаар нь хэвлэгдсэнээр түүхээ бичсэн.  Ганц нэг халтар мэдээ бичсэнээ барин босгыг зүрхшээн  алхсанаас хойш хичээл тараад л тийшээ гүйхээс нааш сэтгэл тогтохгүй болж үсэг өрөгчөөр шавь орсноор  М.Басбиш гэх эгчмэд эмэгтэйг дагалдан  ганц нэг мэдээг түвэггүй өрчихдөг болж билээ. Намайг орж очиход үсэг өрөгч хүүхнүүд "Басбиш ээ, шавь чинь ирлээ” гээд л дуу шуу болох.  Тугалган үсэгний модон кассны 100 гаруй нүдийг нэг бүрчлэн тогтоож болжмор газраас будаа түүх адил нэг нэгээр авсан үсгээ пристатка гэх төмөр хавчуургад өрөх нарийн түвэгтэй ажлаас огтхон ч уйдаж байсангүй. Харин ч хэвлэлийн будагтай гараа угаалгүй очиж дотуур байрныхандаа гайхуулдагсан.  Наймдугаар ангийн сурагч ахуйдаа 20 жилийн ойн уралдаанд багын найз, онц сурлагатан Содномын Батмөнхийн тухай "Хүслийн цаана хүсэл бий” гэсэн найруулал бичсэн минь дэд байранд шалгарч 75 төгрөгийн шагнал хүртсэн нь миний сэтгүүл зүйгээр авсан анхны том шагнал билээ.  Урамшаад "Улаан туг” гэсэн шүлэг бичээд авчирсан минь майн нэгний  улаан өнгөөр хэвлэгдсэн сонинд нийтлэгдсэнийг үзэж ч амжаагүй байтал хөдөлмөрчдийн жагсаал дээр цагаан хоолойгоор нэг хүн их л сайхан уянгалуулан уншихыг сонсоод мөн ч их баярласан. Тэр хүн бол "Улаан туг” сонины хэвлэх үйлдвэрийн мастер Т.Халтар гэж гайхамшигтай диктор, хөтлөгч, бас шинэ жилийн "орон тооны” цагаан өвгөн байв.
            ... Би энэ сониндоо бичиж, энэ сонинд сурвалжлагчийн албанд томилогдож мөн энд  сониныхоо хариуцлагатай нарийн бичгийн даргаар дэвшиж, энэ хамт олны дундаас эрдэм сурлын моринд дөрөөлж хожим мөн энэ сониыхоо хариуцлагатай эрхлэгчээр томилогдсон билээ л...  
            Манай эрхлэгч Санжийн Батмөнх гэж гайхамшигтай хүнийг энд дурсахгүй байхын аргагүй. "Индүүдсэн цагаан цамц” өгүүллэгээрээ улсын уралдаанд байр эзлэн шуугиан тарьж "Залуучуудын үнэн” сонинд "Гарчиг дэглэгч” Н.Мятав гэх мундаг эрхлэгчийн гарт нухлагдан зүгширсэн  энэ хүн дөнгөж бүрэн дунд төдий боловсролтой  биднийгээ элдсэн сур шиг боловсруулж их сэтгүүл зүйн  моринд мордуулсан гавъяатан. Тэр мундаг хүний удирдсан бэсрэгхэн редакциас хожмын Соёлын гавъяат зүтгэлтэн "Дэлт” хэмээх Цэндийн Чимиддорж,  Үндэсний хэмжээний том сонин, телевизийг толгойлж явсан, сэтгүүлч, дипломатч Цогсүрэнгийн Ганболд, "Зууны мэдээ” сонины ахмад редактор Дуламын Цэрэннадмид, бид хэд  нэгэн үед Монголын их сэтгүүл зүйд хөл тавьсан юм даа.   Ингэснээр  дурлаж сонирхсон, сэтгэл зүрхээ зориулсан сонины ажил  маань миний насан турш "Хоолоо олж идэх” ажил мэргэжил байж.
Ñîíèíä ãàðàõ õýäõýí ìºð. ×óõàìõ¿¿ ¿¿íèé òºëºº ë õî¸ð ãóðâàí øºíèéí íîéð àëäàæ, ÷óõàìõ¿¿ ¿¿íèé òºëºº õàãàñ çóó, çóóí êèëîìåòð àëõàæ, ¿¿íèé òºëººíºº çààâàë î÷èõ õýí íýãíèé òºðñºí ºäðèéí öàéëëàãàíä î÷èæ ÷àäàëã¿é ãýð á¿ëäýý õýë àì òàòëàõ, ÷óõàì ¿¿íèé òºëºº ë àìðàëòûí ºä𺺠àëäàæ ºíæèí õîíîí ºëºí çýëìýí ÿâæ, ºâºë áîë õºëºº ÷ þìóó õàìðàà õºë人æ, àì çºðºõ ¸ñã¿é õýí íýãýíòýé õýðýëäýæ, ÷óõàì ¿¿íèé òºëºº ë õèéõã¿éãýý õèéæ, ¿çýýã¿éãýý ¿çäýãèéì. Ñîíèíû õàÿà ò¿øñýí äº÷ººä æèëä  áè ýíý á¿õíèéã ¿çñýí. Áè ººðèé㺺 ñîíèíã¿éãýýð îãòõîí ÷ òºñººëäºãã¿é.
            Тэр үеийн орон нутгийн сонины редакци Хариуцлагатай эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, сурвалжлагч, утга зохиолын ажилтан, захидал харилцааны ажилтан, бичээч  гэсэн цомхон орон тоотой ч хажууд нь 30 орчим ажилтан, ажилчин, хэвлэлийн машин техникээр хангагдсан хэвлэх үйлдвэр ажиллаж байв. Редакци, Хэвлэх үйлдвэр нийлээд нэгэн томоохон хамт олон болж Хариуцлагатай эрхлэгчийн шууд удирдлаганд ажиллан сонингоо А3-ын дөрвөн нүүрээр долоо хоногт хоёр удаа гаргадагсан. Хэвлэх үйлдвэр дэх хянагч сониныг үг үсгийн алдаагүй гаргах , цайр зурагчин   сонинд орох зурагны барыг цайран дээр бэлтгэх хүнд технологитой ажлыг гүйцэтгэх үүрэгтэй. Ер нь сонин гаргах ажил  одооныхтой зүйрлэх аргагүй хүнд технологиор, олон хүний оролцоогоор бүтэж байсан юм шүү.    Тэр тухай ярьвал одооны залуучуудын санаанд багтах аргагүй байх.  А3-ын нэг нүүрт 10000 үсгийн тэмдэгт орох бөгөөд нэг гар өрөгчийн өдрийн норм гэж бодоход дөрвөн үсэг өрөгч сэхээ сэвтгүй ажиллаж байж нэг сонинг өрөх ажиллагаа гараас гарна гэсэн үг. Нэгэнт өрсөн нүүрийг хэд дахин дардас авч үг үсгийн алдааг тулгах хянах... гээд цаг их орно. 
            Ингэж орон нутгийн сонин гаргах их үйл хэрэгт мөр зэрэгцэн ажиллаж байсан сэтгүүлчид, үсэг өрөгч, хэвлэгч, дэвтэрлэгч, цайр болон гэрэл зурагчин, мастер, хянагч, нягтлан бодогч...гээд олон нөхдөө 70 жилийн ойн нь өндөрлөгөөс дурсах сайхан байна. Миний  бараг найман жил ажил, амьдралаа зориулсан Хэнтий аймгийн "Урагшаа” сонин үүсэн байгууулагдсаны 70 жилийн ой бас энэ жил тохиож байгаа. 
 Орон нутгийн тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсанаас хойших  70             жилийн ихэнх буюу 50 гаруй жилд нь ямар нэг хэмжээгээр хувь заяа холбоотой явж ирсэн маань миний бахархал юм.   Ер нь ерээд оныг хүртэл орон нутгийн сонинд ажиллана гэдэг  сонин, хэвлэлийн хар, бор ажилд сургадаг "Их сургууль” байсан юм. Орон нутгийн сониноор дамжаагүй, түүний жаргал, зовлонг амтлаагүй  хүнийг  хичнээн авьяаслаг,  чадвартай ч гэсэн  "Газетчик” гэж хэлэхэд нэг юм дутаад байх шиг санагддагсан.
                                                                                                Ахмад сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН
2018 он
 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

"УЛААН ТУГ" СОНИНЫ БОСГООР...        /Дурсамж/

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!