"Дундговийн амьдрал" сонин орон нутгийн шилдэг сониноор шалгарлаа

🕔 2019/12/10 11:16

"Дундговийн амьдрал" сонин орон нутгийн шилдэг сониноор шалгарлаа

 

Монголын сэтгүүлчдийн 2019 оны шилдгээ тодруулах "Ган үзэг" шагнал гардуулах ёслолоор энэ оны орон нутгийн шилдэг сониноор "Дундговийн амьдрал" сонин шалгарлаа.

Дундговь аймгийн хэмжээнд тогтмол гарч байгаа цор ганц хэвлэл-долоо хоног тутмын "Дундговийн амьдрал” сониныг ахмад сэтгүүлч Сандагдоржийн Пүрэвсүрэн эрхлэн гаргаж байна. Дундговьчууд 71 жилийн түүхтэй энэхүү сониныг зуун, мянган дамжуулан галыг нь таслалгүй залгамжлан авч яваа билээ. Сүүлийн долоон жилд нь ахмад сэтгүүлч С.Пүрэвсүрэн эрхлэн гаргажээ. "Дундговийн амьдрал” сонин нь аймгийн хэмжээний нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал, үйл явдлын мэдээллийн толь бөгөөд нийтлэлийн бодлогын хувьд цуурхал, хов жив, дуулиан шуугианаас ангид үнэн бодит мэдээллийн индэр болж байгааг сонины дугаар бүрээс харж болно. Тус сониныг цахимаар захиалах боломжтой бөгөөд улиралд 12 дугаар гардаг.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!