Иргэн нэрээ нэг удаа л өөрчилж болдог

🕔 2020/03/26 15:04

Иргэн нэрээ нэг удаа л өөрчилж болдог

 

Иргэд янз бүрийн шалтгаанаар эцэг эхийнхээ өгсөн нэрийг өөрчилдөг. Тухайлбал, сонгуульд өрсөлдөхдөө нийтлэг нэрээ бусдаас ялгарахаар болгон өөрчилсөн тохиодол бий. Тодруулбал, 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэн Д.Батбаяр нэрээ Д.Кёкүшюүзан Батбаяр болгон өөрчилж байлаа.

Мөн Баасанжаргал хэмээх нэрээ Чингис хаан болгосон залуу байдгийг бүгд мэднэ. Харин тэрээр саяхан Чингис хаан нэрээ өөрчлөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн нь цахим орчинд олны анхаарлыг татаад байна. Гэхдээ тэрээр нэрээ дахин өөрчлөх бус хуучин нэрээ л сэргээх боломжтой. Учир нь, нэр солих тухай Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм.

12.4.Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно.

12.5.Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно.

http://eagle.mn/r/70348


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!