Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд 119 хүн нэр дэвшлээ

🕔 2016/05/23 18:16

 
Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд 4 намаас 107 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүн дээр бие даан нэр дэвшигч 12 хүнийг аймгийн сонгуулийн хороо бүртгээд байна.

23 тойргийн 35 мандатад Монгол Ардын нам, Ардчилсан нам тус бүр 35 хүнийг нэр дэвшүүлсэн бол МАХН 21, Хөдөлмөрийн Үндэсний нам 20 хүнийг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн. Сонгуулийн хороо хуульд заасан нөхцлийг хангаж чадаагүй гэх шалтгаанаар МАХН- ын 2, Хөдөлмөрийн Үндэсний намын нэг нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Мөн Хөдөлмөрийн Үндэсний намын нэг нэр дэвшигч нэрээ татсанаар намуудаас нэр дэвшигчдийн тоо 107 болжээ.

Бие даан нэр дэвшигчдийн хувьд 16 хүн аймгийн Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хянуулсан. Тэдний нэг нь нэр дэвшихгүй болсноо сонгуулийн хороонд мэдэгдсэн бол гурав нь ямар нэг мэдээлэлийг эргэж өгөөгүй бөгөөд 12 хүн нэр дэвшихээр хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэн, бүртгүүлжээ.

Ийнхүү Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд нийт 119 хүн өрсөлдөхөөр нэр дэвшлээ. Нэр дэвшигчдийн 28 нь эмэгтэйчүүд байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!