ГУРВАНСАЙХАНЫ МЯНГАТУУД ШИНЭ ЖИШИГ ЭХЛҮҮЛЛЭЭ

🕔 2020/02/18 11:22
Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан сүүлийн дөрвөн жилд  Улаанбаатар дахь Нутгийн Зөвлөлийн дарга Равжихын Эрдэнэбүрэнгийн удирдлагаар Иргэдийн оролцоотойгоор сумын төвөө шинэчилсэн нь улс даяар жишиг болсон билээ. Гурвансайханы жишгээр Хөвсгөлийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Заамар, Завханы Алдархаан, Архангайн Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Өлзийт... гээд олон суманд сумын төвөө шинэчлэх их ажил өрнөж Р.Эрдэнэбүрэн Зөвлөх үйлчилгээний "Сонгодог дизайн” буюу SD компани байгуулан өөрөө эдгээр суманд шинэчлэлийн Зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.
            Гурвансайхан сумын "Мянгат” малчид сумынхаа шинэчлэл, хөгжилд хувь нэмрээ оруулахаар үүсгэл санаачилгаараа "Мянгатын сан” байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна. "Мянгатын сан”-д малчин бүр  жилд өөрсдийн үйлдвэрлэлийн орлогоосоо нэг сая төгрөг хуримтлуулдаг журамтай. 2019 оны эцсээр энэ сумын "Мянгат”-ын эгнээ нэмэгдэж 100 хүрсэн юм. Эдгээр "Мянгат”-ууд өмнөх жилүүдэд сумын төвийн дэд бүтцийг сайжруулахад сангийн хөрөнгөө зарцуулж байсан бол энэ жил УИХ-ын сонгуулийн жил тохиосонтой холбогдуулан нэгэн шинэ санаа бодож олжээ.  Сумын төвийн шинэчлэлийн удирдагч Р.Эрдэнэбүрэнгээ "Мянгат”-ууд УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшилцвээс улс оронд хэрэгтэй илүү их зүйл бүтээнэ гэж үзэн түүний харьяалагддаг Ардчилсан намын сонгуулийн зардалд "Мянгат” бүр 1000 000 төгрөг буюу нийт 100 сая төгрөг хандивлахаар шийджээ.  Энэ нь Ардчилсан нам УИХ-д нэр дэвших гишүүн бүр дэнчингийн 100 сая төгрөг сонгуулийн санхүүжилтэд  хандивлах журам гаргасныг сонгогчид дэмжин  Р.Эрдэнэбүрэнгийн намдаа тушаах дэнчингийн мөнгийг даасан хэрэг юм.
            Өмнө нь УИХ-д нэр дэвших гишүүд "Намайг сонгоорой” гэж сонгогчдод мөнгө, эд бараа тараасан тухай хэл ам гардаг байсан бол сонгогчид нь "Та УИХ-д нэр дэвшин сонгогдож бидний төлөө болон эх орондоо их зүйлийг хийгээрэй” гэж мөнгө цуглуулан хандивласнаараа Гурвансайханчууд Монголын улс төрийн амьдралд нэгэн шинэ жижиг эхлүүллээ.
            Тус сумын "Мянгат”-ууд  жилийн жилд Нутгийн Зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнгийнхээ урилгаар жилдээ нэг удаа Улаанбаатарт зуу зуугаараа, гэр бүлээрээ цуглан  "Таван одтой” Зочид буудалд тухлан "Мянгатын чуулган”-даа оролцож  нийслэлийнхээ хөгжил, үйлдвэрийн газруудтай танилцдаг байсан бол энэ жил хорио цээртэй нөхцөл байдал өөр байгаа тул "Мянгат”-уудаа төлөөлөн 10 гаруй малчин, сумын удирдлагын хамт  нийслэлд хүрэлцэн ирж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзах хүсэлт тавьсныг АН-ын удирдлага талархан хүлээн авч халуун дотно яриа өрнүүллээ.
            Малчдын төлөөлөл Энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн 100 "Мянгат”-ын гарын үсэг бүхий захидлыг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд гардуулж энэ онд удахгүй болох УИХ-ын сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.
            Ардчилсан намын байранд болсон энэ уулзалтад  АН-ын дарга С.Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Баттулга, Орон нутгийн намын байгууллагууд  хариуцсан хэлтсийн дарга Б.Батцэцэг, ҮБХ-ны гишүүн, Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Гантулга, тус сумын Нутгийн Зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн,  Гурвансайхан сумын удирдлага Р.Сүхбаатар, Л.Өлзийбат, "Мянгатын сан”-гийн менежер, сумын Засаг даргын орлогч Ж.Цэцэгдэлгэр нар оролцлоо.        С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!