СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХАЛУУН ЯРИА, АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

🕔 2019/04/10 23:56
    Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвийн иргэдийн оролцоотой шинэчлэл таван жилийн өмнө эхэлсэн.  Энэ нь сумын төвөө шинэчлэх асуудлыг иргэд хэлэлцэн шийдвэрлэж, иргэд  хөрөнгө мөнгө "Босгоход” оролцож, иргэд бүтээн байгуулалтдаа сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зориулсан гэсэн үг л дээ.   Энэ шинэчлэлийн удирдагч Р.Эрдэнэбүрэнд эх орны өнцөг булан бүрээс захидал, санал тасрахаа байжээ. Хөвсгөлийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Заамар,  Архангайн Эрдэнэмандал, Завханы Алдархаан ... гээд шинэчлэлийн зөвлөлдөх уулзалт шил даран үргэлжилсээр зураг төсөл, хөрөнгө мөнгө  түрүүчээсээ бэлэн болоод байна. Хамгийн сүүлд гэхэд Дундговь аймгийн Өндөршил, Төв аймгийн Дэлгэрхаан суманд Р.Эрдэнэбүрэн уригдан сумын төвийн шинэчлэлийг танилцууллаа. Р.Эрдэнэбүрэнгийн байгуулсан Зөвлөх үйлчилгээний Эс-Ди компаний офест хол ойрын зочид тасрахаа байж тэнд өдөр бүр  сумын төвийн шинэчлэлийнтухай  халуун яриа, ажил хэрэгч уулзалтууд болж байна.   Сумын төвийн шинэчлэлийн хүрээнд нэгдсэн шугам сүлжээтэй болсон , болох гэж байгаа сумдад хэрхэн хямд, орчин үe ийн орон сууцаар хангах боломжтой хувилбарын талаар уулзалт, яриа  одоогийн уулзалтуудын гол сэдэв болоод байна.
С.ПҮРЭВСҮРЭН

СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН  ХАЛУУН ЯРИА, АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

 

СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН  ХАЛУУН ЯРИА, АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

 

СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН  ХАЛУУН ЯРИА, АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!