ЗАР »
УУЛ УУРХАЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧДИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРЛАА
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх Хөгжлийн төлөө сэтгүүл зүй
ТББ орон нутгийн сэтгүүлчдээ (21 аймгийн 35 сэтгүүлч) уул уурхайн сэтгүүл
зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 оноос эхлүүлэн 2015 оноос "Орон нутгийн
сэтгүүлчдийн сүлжээ" төсөл болгон өргөтгөсөн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд
13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулж, төслийн 5 жилийн ойгоо тэмдэглэж
байна. Энэ хүрээндээ төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 шагнал гардуулах
ёслолын ажиллагааг ММЖ-ийн хамт олон зохион байгууллаа. 2019 оны төслийн хувьд
The Mongolian Mining Journal сэтгүүл төслийн бааз сууриндаа тулгуурлан анх удаа
"Орон нутаг ба уул уурхай" төсөл, Оюутолгой ХХК-тай хамтран "Уул
уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл" сэдэвт сургалтуудыг зохион
байгуулж шилдэг сэтгүүлчдээ, шилдэг бүтээлүүдээ тодруулан өргөмжлөв. Төслийн
үйл ажиллагааг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Канадын Бритиш Колумбын Их
сургуулийн сэтгүүл зүйн тэнхим болон хараат бус Global Repoting Centre
байгууллага дэмжиж байна.
LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.ОЧИРБАТ, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор, шинжлэх ухааны доктор, ноён ДОНДОВ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн Дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор, ноён ПҮРЭВТОГТОХ, Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор, ноён ГАЛСАНДОРЖ , Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Уул уурхайн сайдын зөвлөх, доктор, ноён Д.Бат-Эрдэнэ, Дат консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ноён Н.АЛГАА, Монголын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, доктор профессор Ж,Цэвээнжав, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, ноён Д.ЭНХБОЛД, Оюутолгой ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, байгууллагын харилцаа хариуцсан Тэргүүн зөвлөх Э.ЛХАГВА, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Наранбаатар, GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийхөн гээд хүндтэй зочид уригдан оролцов.
"Хөгжлийн төлөө сэтгүүл зүй" ТББ, "Mongolian mining journal" сэтгүүл, "Оюу толгой" ХХК, МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны танхимаас хамтран төсөлд хамрагдсан орон нутгийн сэтгүүлчдийн дунд зарласан "Уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны шагналтнууд тодорлоо. Энэ уралдааны Гран-при шагналыг "Сүхбаатарын өнгө" сонины эрхлэгч Д.Улаанаа хүртэж П.Санаадагва/Баянхонгор/, Ч.Сумьяа/Өмнөговь/ П.Нямцэцэг/Дорноговь/ Цэгмид/Архангай/Гантуяа/ нар алтан цом, мөнгөн шагналын эзэд боллоо.
ММJ сэтгүүлээс төсөлд хамрагдагсан орон нутгийн сэтгүүлчдийнхээ дунд мөн шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласны Гран-при шагналын Өмнөговь аймгийн Мэлмий сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Сумьяа хүртэж Б.Чинбат /Баянхонгор/ Л,Отгонбаатар/ Дархан/, Ц.Энхцэцэг/Өмнөговь/ Э.Отгонтуяа/Дорнод/, Жавзандулам, Саруул/Ховд/ нарын 6 сэтгүүлч шагналын эзэд болов. Гран-при хүртсэн С.Сумьяа нь гадаад орны томоохон уул уурхайн үйл ажиллагааг сурвалжлах аялалд оролцох эрхээр шагнагдсаныг дашрамд дуулгая.
Орон нутагт уул уурхайг чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэсэн, тэдний бүтээлийг гадаад дотоодод түгээхэд м аш их чармайлт гарган ажиллаж байгаа MMJ-гийн хамт олонд төсөлд 5 жилийн турш хамрагдсан орон нутгийн сэтгүүлчдийн баг талархаж байна.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!